“Skims”-ийн сурталчилгаанд оролцсон СУПЕР ОДОД

2022-04-06 482 0

Реалити шоуны од Ким Кардашъяаны үүсгэн байгуулсан “Skims” брэндийн сурталчилгааны зураг авалтад супер моделиуд оролцсон нь багагүй шуугиан дэгдээгээд байна.

Зураг авалтад Тайра Бэнкс, Хэиди Клум, Алессандра Амбросио, Кэндис Свэйпул болон Ким Кардашъяан нар оролцсон бөгөөд тэдний хувьд анх удаагаа хамтдаа зураг авалтад оролцож байгаа нь энэ аж.

“Victoria’s Secret”-ийн сахиусан тэнгэрүүд инстаграм хуудаснаа хамтдаа зураг авалтад оролцсондоо талархал илэрхийлж “гайхалтай” байсан тухай дурдсан байна.

Ким Кардашъяан уг зураг авалтад оролцох төлөвлөгөөгүй байсан ч алдартай супер моделиудыг хараад сэтгэл нь хөдлөн оролцохоор шийдсэн тухайгаа мөн инстаграм хуудаснаа дурдсан байна.

 

Холбоотой мэдээ

`