Олон улсын дуурийн дуулаачдыг Д.Дагвадорж тэргүүлжээ

2022-04-23 481 0

ЗХУ-ын Ардын жүжигчин, К.Н.Базарсадаевын нэрэмжит залуу дуурийн дуулаачдын олон улсын уралдаан ОХУ-ын Улаан-Үд хотноо гурав хоногийн турш үргэлжилж, өнөөдөр дүнгээ гаргалаа.

Зургаа дахь удаагаа болж буй тус уралдаанд эрэгтэйчүүдийн төрөлд 34 уран бүтээлч авьяас билгээ сорин өрсөлдсөнөөс ОХУ-ын Буриад улсын Дуурь, бүжгийн академик театрын гоцлооч, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Даваасүрэнгийн Дагвадорж тэргүүн байрт шалгарчээ.

Холбоотой мэдээ

`