АНУ-д бАНУ-д банкны Дэд Ерөнхийлөгчөөр ажиллах санал авсан Монгол бүсгүй Н.Содтуяа

2022-05-16 511 0

АНУ-д ажиллаж амьдардаг монгол бүсгүй Н.Содонтуяа тус улсын хамгийн том банкнуудын нэг болох “New York Mellon”-д Дэд Ерөнхийлөгчөөр ажиллах санал хүлээн авчээ.

2021 онд тус банкны эрсдэл болон комплаенс хэлтэст дадлагажигчаар ажиллаж байсан түүнд үргэлжлүүлэн тус банкинд ажиллах санал тавьсан бөгөөд ингэхдээ Дэд Ерөнхийлөгчийн албан тушаал санал болгосон байна.

Монголдоо СЭЗИС-ыг бизнесийн чиглэлээр бакалавр хамгаалсан тэрээр Тайвань дахь “Asia University” болон Калифорнийн их сургуульд магистр хамгаалсан аж.

Дэлхийн шилдгүүдтэй эн зэрэгцэн ажиллаж байгаа тэрээр хамгийн залуу CFA цолтон, багш, старт-ап хамтран үүсгэгч, шинэ үеийн үлгэр жишээ болсон номын зохиогч, орчуулагч төдийгүй жудо бөх, сагсан бөмбөгийн хорхойтон гэнэ.  Мөн 2022 оны шилдэг төгсөгчдийн нэгээр шалгарсан түүний ярилцлага “Poets and Quants” сайтад нийтлэгдсэн байх бөгөөд Монголын хамгийн залуу “CFA” цолыг эзэмшигч, бизнес эрхлэгч хэмээн онцолсон байна.

“CFA”-ийг санхүүгийн ертөнцийн Еверестийн оргил хэмээн нэрлэх нь бий. Спортод ч мөн тун элэгтэй тэрээр хөлбөмбөгийн супер одуудын намтар Фрэнк Лампард “Сүпер Фрэнк”, Сир Алекс Фергюсон “Миний намтар”, Дидье Дрогба “Амлалт” зэрэг номын орчуулагч юм.

  • Сонирхолдоо хөтлөгдөн ном орчуулж эхэлсэн нь хожимоо дэлхийн зах зээлд гарахад нь томоохон түлхэц болсон бөгөөд англи хэлийг дунд сургуульд байхдаа сурч эхэлсэн байна. Тэрээр хүссэн зүйлдээ хүрэхийн тулд өөртөө зөв дадал бий болгож, аль болох том төлөвлөгөө жилээр нь гаргаж, түүнийхээ төлөө идэвхтэй хөдөлмөрлөдөг нэгэн ажээ.

Холбоотой мэдээ

`