Орос, Монголын бизнес форум болно

2022-06-07 64 0

Туушин зочид буудалд энэ сарын 8-нд ОХУ-ын Красноярск мужийн бизнесийн томоохон хөрөнгө оруулагч 25 компанийн захирал, бизнесменүүд оролцох Бизнес форум болох аж.

Форум 10:00 цагт эхлэх бол 15:00 цагт Улаанбаатар дахь Русский домын хэвлэл мэдээллийн Байкал төвд Красноярск мужийн захирагч А.В.Усс хэвлэлийн бага хурал зарлажээ.

Түүний Монголын сэтгүүлчидтэй хийх энэхүү уулзалтаар бүс нутгийн худалдаа, эдийн засаг, хүмүүнлэг, боловсрол, шинжлэх ухаан, техник технологи, эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааны талаар ярьж, сонирхсон асуултад хариулж, айлчлалынхаа гол үр дүнг танилцуулах аж.

Холбоотой мэдээ

`