Хөвсгөлд он гарсаар нэг хүүхэд энджээ

2022-06-13 84 0

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас өгсөн мэдээллээр аймгийн хэмжээнд 2021 онд 5 сумын нутагт 6 удаагийн усны холбогдолтой осол бүртгэгдэж, 02-17 насны 4 хүүхэд эндсэн бол 2022 он гарсаар усны холбогдолтой ослын дуудлага 4 сумын нутагт 4 удаа бүртгэгдэж, 1 хүүхдийн амь нас эрсдсэн байна.

Усны осол гарч байгаа дийлэнх шалтгаан нь ЕБС-ын зуны болон улиралын амралтаар хүүхдүүдийг хараа хяналтгүй гол нуурын эргээр явуулсан, эцэг эх асран хамгаалагчдын хараа хяналт сул, санамсар болгоомжгүй үйлдлээс гарсан байгаа юм.

Тиймээс амралт, аялал зугаалгын цаг ирж байгаа үед усны ослоос хэрхэн урьдчилан сэргийлэх талаарх зөвлөмжийг тус газраас гаргажээ. Тодруулбал,

  • Цаг агаарын урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, мэдээ, дохиог хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн бусад эх сурвалжаас тогтмол хүлээн авч сэрэмжлэх, бусдад дамжуулах
  • Мэргэжлийн байгууллагаас өгч буй заавар зөвлөмжийг дагах
  • Гол нуурын эрэг орчимд бага насны хүүхдийг байнгын хараа хяналттай байлгах
  • Булчин, шөрмөс татах үед усанд орохоос татгалзах
  • Түргэн урсгалтай гүнзгий голын усанд сэлэхээс зайлсхийх
  • Гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх,
  • Архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх,
  • Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар зорчиж хайртай хүмүүсийнхээ аюулгүй байдлыг хангахын зөвлөж байна.

Холбоотой мэдээ

`