Найз бүсгүйнхээ ээжийг хөнөөсөн этгээд бүх насаар хорих ял сонсжээ.

2022-06-22 73 0

Найз бүсгүйнхээ ээжийг хөнөөж эрэгтэй дүүг нь хүнд шархтуулсан этгээдэд бүх насаар нь хорих ял оноолоо.

Сөүл хотын дүүргийн шүүхээс 26 настай И Сок Жүнийг өс хонзонгийн сэдэлтэйгээр хүний амь хөнөөсөн зэрэг хэд хэдэн хэрэгт буруутган ийн яллажээ. Тэрээр өнгөрөгч 12-р сарын 10-ны өдөр Сөүлийн өмнөд хэсэгт байрлах найз бүсгүйнхээ гэрт хүргэлтийн ажилтны дүрээр нэвтрэн 49 настай ээж болон 14 настай дүүг нь хутгалсан байна.

Уг хэрэг гарахаас дөрвөн өдрийн өмнө хэрэгтэн И найз бүсгүйгээ хорьж, хүчирхийлсэн гэх хэргээр саатуулагдсан бөгөөд цагдаагийн хамгаалалт авахыг хүссэн найз бүсгүйдээ өширхсөний улмаас уг хэргийг үйлдсэн хэмээн мэдүүлсэн байна.

Өнгөрсөн сард болсон шүүх хурлын үеэр прокурорууд түүнд цаазын ял оноохыг шаардсан байсан билээ.

Холбоотой мэдээ

`