ШӨХТГ-аас ломбардуудад шаардлага хүргүүлжээ

2022-06-22 62 0

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас ломбардуудад шалгалт хийжээ. Албан бус тоогоор Монгол Улсад 1000 орчим ломбард үйл ажиллагаа явуулдаг. Өнөөдрийн байдлаар 300 орчим нь хаалгаа барьжээ.

Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд  2021 оны долдугаар сарын 1-нийг хүртэл ломбардын хүүг гурван хувь, алдангийг өдөрт 0.2 хувь болгож, иргэдийн барьцаа хөрөнгийг зарж борлуулахгүй байх зохицуулалт хийсэн. Барьцаалан зээлдэх үйл ажиллагаа эрхлэгчид дээрх хуулийг Үндсэн хууль, Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн үйлдэл гэж үзэж байгаа аж. Тиймээс хэрэгжүүлэх боломжгүй гэж үзээд, ШӨХТГ, Засгийн газарт шаардах бичиг хүргүүлж, хуулийг цуцалж, хүчингүй болгохыг шаардаж байв.

Аймгуудад үйл ажиллагаа явуулж буй ломбардууд зээлийн гэрээний сарын хүү 6-7 хувь, алдангийн хэмжээ өдрийн 0.3-0.5 хувь байсан тул хугацаатай үүрэг өгч  хуулийн хэрэгжилтийг ханган ажиллах чиглэл өгсөн байна.

Мөн Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг есөн барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгчид /ломбард/-ийн зээлийн хүү 3.5-10 хувь буюу хууль зөрчиж гэрээ байгуулах замаар хэрэглэгчийн эрхийг хохироож байгаа нь шалгалтаар илэрчээ.

Эх сурвалж:www.polit.mn

Холбоотой мэдээ

`