Хашааны хаалганы төмөр түгжээний нүхэнд хүүхэд хуруугаа хавчуулаад гаргаж чадахгүй онцгой байдлын байгууллагаас тусламж хүссэн явдал болжээ.
ОБЕГ-аас өгсөн мэдээллээр нийслэлийн Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны нэр бүхий гудамжинд хашааны хаалганы төмөр түгжээний нүхэнд хүүхэд хуруугаа хийсэн тухай дуудлага өчигдөр орой 20:14 цагт ирсэн байна.
Аврах ангийн алба хаагчид газар дээр нь очиход иргэн зургаан настай хүү хашааны хаалганы төмөр түгжээний нүх рүү баруун гарын дунд хуруугаа хийгээд буцааж гаргаж чадахгүй байжээ. Аврагчид хүүгийн хурууг аюулгүй гаргасан байна. Энэхүү мэдээллийг сэрэмжлүүлэг болгох зорилгоор хүргэлээ.
Түүнчлэн өчигдөр Төв аймгийн Заамар сумын нутагт тогтоол усанд есөн настай, эрэгтэй хүүхэд живж амиа алдсан харамсалтай осол гарчээ.
Хүүхэд сониучирхан хэний ч санаанд оромгүй төмөр түгжээний нүх рүү хуруу гараа хийх, хайс хашлаганы завсраар толгойгоо оруулж хавчигдах тохиолдлууд гардаг. Тиймээс тэдэнд ойлгуулж хэлэх, хүүхдээ хаана, хэнтэй тоглож буйг анхаарч хүүхдэдээ хараа хяналт сайн тавьж байхыг онцгой байдлын байгууллагаас анхаарууллаа.
0 cэтгэгдэлтэй