Зуны дэлгэр цагт иргэдийн аялж зугаалах нь ихсэж, энэ хэрээр анхаарал болгоомжгүйн улмаас голын усанд осолдох эрсдэл ч мөн нэмэгддэг. Иймээс иргэд голын усанд живэх, амиа алдахаас сэргийлж зургадугаар сарын 10-наас эхлэн өдөр бүр 10:00-20:00 цагийн хооронд Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу 94 км газарт завьт эргүүл гарч буй юм. Энэ хүрээнд голын эрэг орчимд амарч буй иргэдэд сэрэмжлүүлэг өгөх ажлыг гүйцэтгэж, эргүүл хийсний дүнд нийт 34 иргэнийг живж байхад нь аварчээ.
Өнөөдрийн байдлаар гэхэд найман автомашин голын салаанд боогдсон байсныг завьт эргүүлээр илрүүлж, 15 иргэнийг голын цаанаас татан авчээ.
Эх сурвалж : НИТХ
0 cэтгэгдэлтэй