9 жилийн өмнө зээлээр авсан B767-300ER хөлгийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авчээ

2022-07-01 46 0

“МИАТ” ТӨХК  2011 онд АНУ-ын Боинг компанитай байгуулсан Худалдах, худалдан авах гэрээний дагуу 2013 онд JU-1021 бүртгэлийн дугаартай B767-300ER маркийн агаарын хөлгийг худалдан авч, үйл ажиллагаандаа ашиглаж байгаа.

Тус агаарын хөлгийг АНУ-ын EXIM буюу Экспорт-Импорт банкны зээлээр авсан бөгөөд 2014-2022 оны хооронд зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу “МИАТ” ТӨХК нь үндсэн төлбөр болон хүүг үйл ажиллагааны орлогоор  төлж иржээ.

Тэгвэл өнгөрсөн зургадугаар сарын 16-ны өдөр зээлийн үлдэгдэл төлбөр болох 8.15 сая ам.долларыг  бүрэн төлснөөр, B767-300ER агаарын хөлгийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авч,  ямар нэгэн хязгаарлалтгүйгээр ашиглах бүрэн эрхтэй боллоо гэж ЗТХЯ-наас мэдээллээ.

Холбоотой мэдээ

`