С.Лавров: Барууныхан Украиныг Орост дайсагнасан улс болгосон

2022-07-05 240 0

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Монгол Улсад ажлын айлчлал хийж байна.

С.Лавров Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй хийсэн яриа хэлэлцээнийхээ дараах хэвлэлийн бага хурлынхаа үеэр “Барууныхан олон жилийн турш Украиныг илт Орост дайсагнасан неонацист улс болгож хувиргасан” гэж мэдэгдлээ.

Монгол Улсын Гадаад хэргийн сайдтай хийсэн хэлэлцээнийхээ дараа Сергей Лавров хурцадмал байдал урьд өмнө хэзээ ч байгаагүй өсөж буй шалтгаануудын талаар дэлгэрэнгүй тайлбарлав. Оросын Гадаад хэргийн сайд АНУ болон түүний холбоотнууд амин хувиа хичээсэн асуудлаа бусад орны ашиг сонирхлыг хохироох замаар шийдвэрлэх хор хөнөөлтэйг онцолсон юм.

С.Лавров “Барууныхны энэ хандлагын хамгийн аюултай илрэлүүдийн нэг нь Оросын аюулгүй байдалд заналхийлэх зорилгоор Украиныг цэргийн түшиц газар, илт Орост дайсагнасан неонацист улс болгон хувиргах урт хугацааны үйл ажиллагаа юм” гэлээ.

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлчээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Европын Зөвлөлийн дарга Шарль Мишелийн анхаарлыг Европын Холбооны орнуудын удирдагчдын хэрэгжүүлж буй Орост дайсагнах бодлогод хандуулсан билээ.

ОХУ-аас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч Василий Небензя хэлэхдээ “Барууны орнууд Украинд хүчирхийлэл, Орост дайсагнах байдлыг өдөөн хатгаж байна” гэсэн юм.

Холбоотой мэдээ

`