Тусгаар тогтнолын баярын жагсаалын үеэр гал нээсэн этгээдийг баривчлав

2022-07-05 237 0

АНУ-ын Чикаго хотын зэргэлдээх Хайлэнд Парк жижиг хотод Тусгаар тогтнолын баярын жагсаалын үеэр энгийн иргэд рүү гал нээсэн этгээдийг баривчилжээ.

“CBS Chicago” мэдээлснээр, Хайлэнд Парк-д болсон аймшигт хэргийн улмаас зургаан хүн амиа алдаж, дор хаяж 24 хүн шархаджээ. Сэжигтэн 22 настай Роберт Кримо гэгчийг автомашинаар нь хайж олсон байна. Fox News сувгийн мэдээлснээр, АНУ-ын Тусгаар тогтнолын баярт зориулан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг жагсаалын үеэр нэгэн этгээд энгийн иргэд рүү гал нээжээ. Гэрчүүдийн мэдүүлснээр, 20 орчим буун дуу гарсан байна.

Чикаго хот нь АНУ-ын хамгийн аюултай хотуудын нэгд тооцогддог. Өнгөрсөн амралтын өдрүүдэд гэхэд галт зэвсэг ашигласан 54 гэмт хэрэг бүртгэгдэж, долоон хүн амиа алдсан байна.

Холбоотой мэдээ

`