Валютын нөөц нэмэгдэж, ханш тогтворжих нөхцөл бүрджээ.

2022-12-08 192 0

Валютын нөөц нэмэгдэж, ханш тогтворжих нөхцөл бүрдсэн байна. Үүнд төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үүрэг, оролцоо их байгаа аж. Тухайлбал, Эрдэнэс Тавантолгой компани 500 орчим сая ам.долларыг төвлөрүүлэх үүрэгтэй байгаа аж. Түүнчлэн “Монголросцветмет” үйлдвэр валютын нөөц бүрдүүлэлтэд хувь нэмрээ ооруулж буй. Энэ нь валютын ханш тогтворжиход эерэг нөлөө үзүүлж байгаа юм. Түүнчлэн манай улсын экспортын хэмжээ өмнөх оноос 30 орчим хувиар өссөн байна. Учир нь хаагдаад байсан Булган боомт ажиллаж эхэлж, эспорт хэвийн үргэлжилж байгаа юм. Манай улсын валютын нөөц өмнө нь 2.5 тэрбум ам.доллар байсан бол өнөөдрийн байдлаар 2.9 тэрбум ам.доллар болсон бөгөөд энэ дөрвөн сарын импортын хэрэглээг хангах үзүүлэлт аж.

Холбоотой мэдээ

`