ЭЕШ-ын хоёр дахь удаагийн шалгалт улсын хэмжээнд эхэллээ

2022-12-16 160 0

Энэ оны хоёр дахь удаагийн Элсэлтийн Ерөнхий Шалгалт өнөөдөр, орон даяар эхэлж байна. Монгол хэл бичгийн шалгалт 10:00 цагт эхэлсэн бол 13:00 цагт Түүх, 16:30 цагт Англи хэлний шалгалт тус, тус товлогдсон байна. 

ЭЕШ-ын бүртгэл улс орон даяар 2022 оны аравдугаар сарын 19-нөөс арваннэгдүгээр сарын 21-ний хооронд явагдаж нийт 7,334 шалгуулагч бүртгүүлжээ. Энэ удаагийн ЭЕШ-ын шалгалтын онцлог нь шалгуулагчид өмнөх шалгалтын дүн оноогоо ахиулах, дахин их, дээд сургуульд суралцах боломжийг олгож байгаагаараа онцлогтой.

ЭЕШ өгөх гэж байгаа шалгуулагчдад зориулан шалгалтын өмнөх стресс менежмент, сэтгэл зүйн бэлтгэлд дэмжлэг үзүүлэх зорилгоор фэйсбүүк, чатбот үйлчилгээг ашиглан тогтмол сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээ үзүүлж байгааг Боловсролын Үнэлгээний Төвөөс онцоллоо.

Холбоотой мэдээ

`