Гадаад улс оронд ажиллаж байгаа иргэдийн эх орон руугаа шилжүүлсэн валютын тайланг Дэлхийн банк гаргажээ.Манай улсаас гадаадад ажиллаж амьдарч буй 122300 иргэн байгааг 2020 оны хүн амын тооллогын дүн харуулдаг бөгөөд тэд энэ оны 11 -р сарын байдлаар 511 сая гаруй ам. долларыг ар гэр лүүгээ шилжүүлсэн байна. 8 тонн алтаа зараад олсон орлоготой тэнцэх хэмжээний мөнгийг тэд эх орон руугаа илгээж эргэлтэд оруулжээ.
0 cэтгэгдэлтэй