СЭТГҮҮЛЧ Ч.ЛОДОЙСАМБУУ ХҮНИЙ ЭРХЭНД ХАЛДСАН ХУУЛИУДЫН АСУУДЛААР ҮХЦ-Д ХАНДЛАА

2023-01-10 140 0

Сэтгүүлч Ч.Лодойсамбуу энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн зарим хууль хүний эрхэнд халдан, үндсэн хууль зөрчиж буй асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандлаа.

Сэтгүүлч Ч.Лодойсамбуу: Хүүхдийн мөнгө, хүн амны орлогын албан татварын тухай хууль, хүн амын орлогын албан татварын хууль хэрэгжихдээ хүний эрхийг зөрчиж болзошгүй байна. Би эдгээр хуулийн талаар нэвтрүүлэг бэлтгэж, Сангийн сайд, Д.Амарбаясгалан даргатай ярилцлага хийж байсан. Гэвч тодорхой шийдэлд хүрээгүй учраас ҮХЦ-д хандаж байна. Засгийн газар өдөр бүр ямар нэг хулгайг ил гаргаж ирдэг боллоо. Тэгээд араас нь ард иргэдтэйгээ хамт хөөцөлдөөд, өдөр бүрийн сенсацийн араас л явж байна. Хөөстэй хөөцөлдөөд хууль бус юу болж байгааг анзаарахгүй байна. УИХ Үндсэн хуулиа зөрчөөд байвал нэмэлт өөрчлөлт хийгээд яах вэ. Г.Занданшатар “500 хууль батласан. Эдгээр нь 200 нь үндсэн хуулийг зөрчсөн” гэж мэдэгдсэн. УИХ, Засгийн газар Үндсэн хуулиа зөрчөөд байж болохгүй.

Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар орлогын хэмжээнд нь хамаарч хүүхдийн мөнгийг ялгаж олгодог болсон. Хүүхдийн хуримтлалыг хүүхдийн мөнгөн тэтгэмж болгосон. Хүүхэд бол хүүхэд. Хүүхэд эцэг, эхээ сонгож төрөхгүй. Аж байдал, хөрөнгө, гарал үүслээр ялгаварлахгүй гээд Үндсэн хуульд тодорхой заасан байдаг.

Татварын хуулиар 10 гаруй байгууллага иргэдийн мэдээллийг харах боломжтой болсон. Мөн Орлогын хэмжээнээс хамаарч татвар ногдуулдаг болсон. Ямар ч шүүхгүйгээр хүний мэдээлэлд, эд хөрөнгөнд халдах эрсдэл бүрдэж байна. Орлогоо нотолж чадахгүй бол иргэнийг торгох нөхцөл бүрдсэн. Үндсэндээ ийм гурван асуудлаар ҮХЦ-д хандаж байна.

Бид ямар нэгэн шаардлага хүргүүлээгүй, тэмцээгүй. ҮХЦ-д хуулийн дагуу хүсэлт гаргаж байна” гэлээ.

Холбоотой мэдээ

`