УИХ-ын гишүүн асан, Ачлал трейдийн үүсгэн байгуулагч М.Билэгт 300 ортой эмнэлэг барих төсөлд хөгжлийн банкнаас 15 сая ам доллар зээлсэн боловч өнөөг хэр нь төлөөгүй байна. Тэрээр өнөөдөр төрийн ордонд болсон урьдчилсан шатны хэлэлцүүлэгт оролцож зээлийн задаргаагаар мэдээлэл өглөө. Түүний эзэмшлийн Ачлал трейд компаний хувьд хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчдийн тоонд орж байгаа бөгөөд өнөөг хэр нь зээлийн эргэн төлөлт хийгдэж дуусаагүй байна. Цаашлаад өөрөө ковидын үед хил нээснээс нэг жилийн дараа төлөх боломжтой гэж мэдэгдэж байсан ч хэлсэн үгэндээ хүрсэнгүй.
Түүнчлэн 2017 оны 10 дугаар сард зээл авахдаа тэрээр УИХ-ын гишүүний албан үүргийг хашиж байсан бөгөөд түүнийг зээл авахын тулд гишүүний албан тушаалаа урвуулан ашигласан, намынх нь нөлөөлөл орсон гэж хардах үндэслэл бүрэн байгаа юм. 2022 оны эхнээс эхлэн тухайн компаний данс болоод М.Билэгтийн дансуудыг АТГ-с шалгаж хаасан бөгөөд хамгийн гол нь зээлээр авсан мөнгөө зориулалтын бусаар ашигласан гэж хууль хяналтын байгууллага үзэж байгаа юм. Ер нь зээлдэгч нараас маш олон аж ахуй нэгж зориулалтын бусаар ашигласан, банк бус санхүүгийн байгууллага руу шилжүүлсэн, өөр аж ахуй нэгжийн дансруу шилжүүлсэн гээд олон ноцтой асуудал үүсээд байгаа юм.
0 cэтгэгдэлтэй