Зеленський: ОХУ-тай энхийн гэрээ байгуулбал газар нутгийнхаа аль ч хэсгийг өгөхгүй

2023-02-18 153 0

Украины ерөнхийлөгч Владимир Зеленський BBC-д ярилцлага өгчээ. Ярилцлагадаа, ОХУ-тай энхийн гэрээ байгуулбал газар нутгийнхаа аль ч хэсгийг өгөхгүй. Хаврын дайралт эхэлсэн. Оросын дайралт хэд хэдэн талд үргэлжилж байна. Зэвсэг бол Оросын ойлгодог ганц хэл юм гэж хэллээ.

Тэрээр өнгөрсөн долоо хоногт Их Британи болон Европын орнуудын удирдагч нартай уулзаж, зэвсгийн тусламж хүссэн байна. АНУ, Герман, Их Британи зэрэг улсаас илгээсэн танкууд дайны талбарт хэдэн долоо хоногийн дараа ирнэ хэмээн мэдэгдлээ.

Оросын арми одоогоос нэг жилийн өмнө Беларусаас эхлэн Киев рүү довтолсон  боловч хүнд хохирол амсан ухарсан байна.

“Украин оршин тогтнох эсэх нь бидний эв нэгдлээс хамаарна” хэмээн Зеленський мэдэгдэж, эцэст нь тэрээр “Путинтэй гэрээ хэлэлцээр хийх үү?” гэсэн асуултад “Үгүй” хэмээн хариулав.

Эх сурвалж: BBC

Холбоотой мэдээ

`