Алтан бөмбөрцөг хүртсэн жүжигчин Ке Хуй Куаны тухай сонирхолтой баримтууд

2023-03-14 149 0

“Everything Everywhere All at Once” кинонд бүтээсэн дүрээрээ “Шилдэг эрэгтэй туслах дүр” шагнал авсан Вьетнам гаралтай Америкийн жүжигчин Ке Хуй Куаны тухай сонирхолтой баримтыг хүргэж байна.

  • Тэрбээр Вьетнамд төрсөн бөгөөд 8 настайдаа гэр бүлийн хамт АНУ-д цагаачилж, Өмнөд Калифорнийн Кино Урлагийн их сургуулийг төгссөн байна. Ийнхүү тэрбээр туслах найруулагч, кино дэглээчээр ажиллаж байжээ. Ке Хуй Куан нь өдгөө 50 настай, мэргэжлийн жүжигчин, найруулагч юм.

 

  • Ке Хуй Куан нь 1984 онд найруулагч Стивен Спилбергийн “Indiana Jones” кинонд бяцхан хүүгийн дүр бүтээж байжээ. Улмаар эл дүрээрээ “Young Artist Award” шагналын эзэн болж байжээ.
  • Тэрбээр тулааны урлагаа хичээллэдэг бөгөөд “Everything Everywhere All at Once” киноны тулааны хэсэгт орлон тоглогчгүй тогложээ. Сонирхуулахад, түүний тоглосон дүрд нэрт жүжигчин Жеки Чаныг тоглуулахаар яригдаж байсан ч Ке Хуй Куаныг сонгосон аж.
  • Тэрбээр энэ онд нээлтээ хийх “Loki” цувралд дүр бүтээжээ. Одоогоор түүний дүр нууцлаг байгаа бөгөөд 2024 онд нээлтээ хийх “The Electric State” киноны гол дүрд тогложээ.

Холбоотой мэдээ

`