Тэрбумтан Уоррен Баффет өнгөрсөн онд $100,000-ын цалин авсныхаа талыг нь буцаажээ

2023-03-28 143 0

$100 гаруй тэрбумын хөрөнгөөрөө дэлхийн баячуудын тавдугаарт эрэмбэлэгдэж буй Уоррен Баффет өнгөрсөн онд $100,000-ын цалин авчээ.

Гэхдээ үүнийхээ талыг буюу $50,000-ыг хэрэглэлгүй компанидаа буцааж өгсөн байна.

Berkshire Hathaway компанийн гүйцэтгэх захирал Баффет сүүлийн 40 гаруй жил яг ижил хэмжээтэй цалин авч байгаа ажээ.

Цалингаас гадна ямар нэг нэмэлт шагнал урамшуулал байхгүй юм байна.

Харин хувийн аюулгүй байдлын хамгаалалтад нь Berkshire Hathaway өнгөрсөн онд $402,000-ыг гаргажээ.

Гэхдээ энэ нь Америкийн топ 500 компанийн гүйцэтгэх захирлуудын жилийн дундаж зардал $18 саятай харьцуулахад өчүүхэн бага мөнгө юм.

Үүнээс гадна Баффетын цалингийн хэмжээ Berkshire Hathaway компанийн ажилтнуудын голч цалингаас 6.4 дахин өндөр байжээ.

Энэ нь ч бас Америкийн хэмжүүрээр маш бага хэмжээ юм.

Тухайлбал McDonald’s компанийн гүйцэтгэх захирал Крис Кемпчински 2021 онд $20 саяын цалин урамшуулал авсан нь ажилтнуудынхаа голч цалингаас 2,251 дахин өндөр байжээ.

Одоо 92 настай тэрбумтан Уоррен Баффет энгийн даруу амьдралаараа онцгойрдог.

Тэрбээр компанийнхаа автомашин болон нисэх онгоцыг ашигладаггүй.

Баффет өөрийн хөрөнгийн 99 хувийг буяны үйлсэд зарцуулах амлалт авсан байдаг. 2006 оноос хойш тэр Berkshire Hathaway компанийнхаа хувьцаанаас талыг нь Bill & Melinda Gates Foundation санд хандивлажээ.

Гэхдээ тэр өөрийн ажилтнуудын цалин урамшууллыг өндөр байлгадаг байна. Тухайлбал Berkshire-ийн даатгалын болон бусад бизнесүүдийг хариуцсан гүйцэтгэх захирлууд болох Грэг Абел, Ажит Жайн нар тус бүр жилд $16 ба $3 саяын цалин авдаг байна.

 

Эх сурвалж: Business Insider

Холбоотой мэдээ

`