Японы оюутан төгсөлтийн баяртаа Зеленскийг дуурайн хувцаслажээ

2023-03-28 152 0

Оросын эзлэн түрэмгийллийн эсрэг тэмцлийг дэмжиж байгаагаа харуулах зорилгоор Японы нэг их сургуулийн оюутан Украины ерөнхийлөгчтэй адилхан хувцаслаж, төгсөлтийн баяртаа оролцжээ.

Японы ихэнх их сургуулиудын төгсөлтийн баярт оролцохдоо оюутнууд ёслолын хувцас өмсдөг. Харин Киотогийн их сургууль оюутнууддаа хүссэнээрээ хувцаслах боломж олгодог ажээ.

Тэгвэл нэг оюутан Зеленскийн өмсдөг хар ногоон өнгийн өмд цамцыг өмсөж, сахлаа хүртэл ургуулсан байна.

Тэрбээр бас Украиныг дэмжиж байгаагаа илтгэсэн зурагт хуудас барьжээ.

“Бид Украиныг дэмжиж байна! Шударга ёс эцэст нь ялна гэдэгт би итгэдэг. Украины алдар бадраг!” гэж тэр оюутан өөрийн Amiki нэртэй твиттер хуудсанд бичсэн байна.

Украинаас Токиод суугаа элчин сайд Сергей Корсунский ерөнхийлөгчийг нь дуурайж хувцасласан оюутны дүрс бичлэгийг сошиал хуудсандаа хуваалцжээ.

 

Эх сурвалж: Associated Press

Холбоотой мэдээ

`