“Хөрөнгө оруулагчид маргаанаа Арбитрын шүүхээр шийдүүлэхийг хүсэж байна. Монголын шүүхээр явбал нас хүрэхгүй гэж тэд хэлдэг”

2023-04-10 135 0

Хөрөнгө оруулагч нартай холбоотой асуудлаар Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар дараах байр суурийг илэрхийллээ.

Тэрбээр “Хөрөнгө оруулагч нараас гомдол их ирж байна. Яагаад гэвэл Монгол Улсын хууль тогтоомж, эдийн засгийн боломжид итгээд хөрөнгө оруулалт хийчихдэг. Дараа нь төрөл бүрийн асуудал тулгардаг. Төрийн захиргааны байгууллагын хүнд суртал их байна. Тиймээс хөрөнгө оруулагчид маргаан гарвал арбитрын шүүхээр шийдүүлэхийг хүсэж байна. Монгол Улсын шүүхээр явбал нас хүрэхгүй тухай хэлдэг.

Арбитрын шүүхэд хандаж, хөрөнгө оруулалтын маргаанаа шийддэг жишгийг Монголд нэвтрүүлээд өгөөч гэж байна.

Хууль батлахдаа зөвхөн нэг салбарыг боддог. Тухайн хориг саад нь бусад олон салбарын боломжийг хаадаг. Хааж, хорьж, дарамталсан заалтыг хуулийн төслөөс авч хаяна” гэдгийг хэллээ.

Холбоотой мэдээ

`