Энэтхэгийн алслагдсан хязгаар нутагт угсаатан хоорондын мөргөлдөөн үргэлжилж байна

2023-05-08 317 0

Өнгөрсөн долоо хоногийн Лхагва гарагаас хойш Энэтхэг улсын алслагдсан Манипур мужид угсаатан хоорондын мөргөлдөөн үргэлжилж байна.

Баасан гарагт мөргөлдөөн улам эрчимжиж, босогчид орон нутгийн цагдаагийн хэсгээс галт зэвсэг, сум хулгайлжээ.

Манипур мужийн нийслэл Имфал хот болон ойролцоох Чурачандпур дүүргийн нутаг дэвсгэрт мөргөлдөөний улмаас 54 хүн алагдаж, 500 орчим айлын сууц шатсан байна.

Хөрш Нагаланд муж дахь Энэтхэгийн армийн ангиас 13,000 цэргийг Манипурт дэг журам тогтоохоор илгээжээ.

Мужийн хамгийн том угсаатан болох Мейтей хүмүүсийн статусыг албан ёсоор хүлээн зөвшөөрөх шийдвэрийг орон нутгийн эрх баригчид гаргасныг бусад угсаатнууд эсэргүүцсэнээр мөргөлдөөн эхэлсэн юм.

Тус угсаатан албан ёсны үндэсний цөөнхийн статустай болсноор шат шатны хууль тогтоох байгууллагад төлөөллөө суулгах, төрийн албан тушаалд квоттой болох зэрэг давуу эрх эдлэх ажээ.

зураг

Манипур мужийн газарзүйн байрлал

Манипур муж нь Энэтхэгийн алс зүүн хязгаарт оршдог бөгөөд улсынхаа бусад нутаг дэвсгэртэй хуурай газрын нарийн зурвасаар холбогддог.

Тиймээс салан тусгаарлах хөдөлгөөн, угсаатан хоорондын мөргөлдөөн энд тасардаггүй юм. 1950-аад онд гарсан эхний мөргөлдөөнөөс хойш Манипурт нийтдээ 50,000 орчим хүн амиа алджээ.

 

Эх сурвалж: Aljazeera

 

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Холбоотой мэдээ

`