“Хүүхдийн төлөө санд цугларсан ₮11 тэрбумаас ₮106.7 саяыг нийт 45 хүүхдэд зарцуулсан байна”

2023-05-08 140 0

Цахим Хөгжил, Харилцаа Холбооны яам(ЦХХХЯ)-наас “Шил ажиллагаа”-ны хүрээнд Shilen.gov.mn сайтад нээлттэй байршуулсан мэдээллийн талаар танилцууллаа.

Энэ удаа Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны хоёр тусгай сан, Улсын авто замын сан, Соёл урлагийг дэмжих сангийн мэдээллийг нийтэд ил байршуулжээ.

ЦХХХ-ны сайд Н.Учрал “Нийгмийн халамжийн сан нь 2008 оноос хойш 7.5 их наяд төгрөгийг давхардсан тоогоор 21.6 сая иргэнд халамжийн 14 төрлөөр зарцуулсан байна. 2022 оны жилийн эцсийн байдлаар 515.6 тэрбум төгрөгийг давхардсан тоогоор 1.3 сая иргэнд олгосон байна.

Халамжийн сангийн зарцуулалтын 14 төрлөөс гурав нь буюу хөгжлийн бэрхшээлтэй иргэнд, ахмад настай иргэнд, олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ үзүүлдэг 967 хуулийн этгээдэд олгосон санхүүжилтийн мэдээллийг ил болгосон.

2021-2023 онд хандив тусламж, тээврийн хэрэгслийн сонирхол татахуйц улсын бүртгэлийн дугаар борлуулсны орлого, хүүхдэд зориулсан соёл урлагийн тоглолтын орлого зэргээс нийт 11 тэрбум төгрөг Хүүхдийн төлөө санд цугларчээ. Үүнээс 106.7 сая төгрөгийг нийт 45 хүүхдэд хоёр төрлөөр зарцуулсан мэдээлэл Shilen.gov.mn сайтад байршсан. Энэ үзүүлэлт тун хангалтгүй байгааг иргэд харах боломжтой” хэмээв.

Холбоотой мэдээ

`