Г.Занданшатар: Иргэд УИХ-ын гишүүдийг тоог 152 болгохыг дэмжихгүй байна. Тиймээс энэ тоог бууруулна

2023-05-16 152 0

УИХ-ын дарга Г.Занданшатар цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “УИХ-ын гишүүд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлаар тойрогтоо ажиллаж, иргэдийн санал бодлыг сонслоо. Бид нийгмийн хүсэл зоригт тулгуурлаж, шинжлэх ухааны үндэслэлтэй, ирээдүйг харсан шийдвэр гаргах ёстой. Эрдэмтэн судлаачдын хувьд 152 гэдэг тоог мэргэшсэн парламентчид бий болгох үндэслэл гэж үзэж байгаа.

Одоогийн 76 гишүүн бүх асуудалд оролцдог бол гишүүдийн тоо олон болсноор мэргэших юм. Харин иргэдийн хувьд гишүүдийг тоог 152 болгохыг дэмжихгүй байна. Гэхдээ энэ тоог нэмэх нь зүйтэй гэдэг тухайд ихэнх нь дэмжиж үг хэлж байна.

Цар тахлын хязгаарлалтаас шалтгаалж гишүүд тойрогтоо ажиллах нь багассан. Ийм учраас гишүүдийг очиход иргэд бухимдлаа илэрхийлж буй нь зүй ёсны үзэгдэл юм. Иргэдийн амьжиргааны асуудлыг бүлгийн хурлаар гишүүд ярилаа. Энэ Пүрэв гарагийн УИХ-ын чуулганы хуралдаанаар төсвийн хүрээний мэдэгдэл, жилийн төлөвлөгөөг ярилцахдаа гарц шийдлийн талаар хэлэлцэнэ.

Хүүхдийн мөнгө, амьжиргааны нөхцөл байдлын талаар иргэд санал бодлоо илэрхийлсээр байна. Ялангуяа төрийн албан хаагчид багийн дарга, соёлын үйлчилгээний ажилтны цалинг нэмэхийг хүсэж байгаа юм. Галч, тогооч гэх мэт төрийн нийтлэг үйлчилгээний ажилтнууд гар дээрээ 480,000 орчим төгрөгийн цалин авч байна. Үнийн өсөлт иргэдийг ихээр бухимдуулж байна. Энэ талаар УИХ, Засгийн газраас холбогдох арга хэмжээг авна.

Гишүүдийн тоог 152 болгохыг бууруулна. Улс төрийн намуудаас гарч буй санал учраас тэдний саналд үндэслэж шийднэ” хэмээв.

Холбоотой мэдээ

`