“Нью яармаг хаусинг прожект” ХХК-ийн зээлтэй холбоотой нотлох баримтыг өмгөөлөгчид шинжлэн судалж эхэллээ

2023-05-18 166 0

Хөгжлийн Банкны гэх эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Улаанбаатар чуулгын байранд 24 дэх өдрөө үргэлжилж байна.

Тус шүүх хуралдаан өнгөрсөн долоо хоногоос эхэлж нотлох баримтыг шинжлэн судлах үе шатанд шилжсэн билээ. Ингэснээр шүүгдэгчдийн өмгөөлөгч, прокурорууд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг уншиж шүүх хуралдаанд танилцуулж байгаа юм.

Өнөөдрийн шүүх хуралдаанаар шүүгдэгч “Нью яармаг хаусинг прожект” ХХК-ийн зээлтэй холбоотой хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг өмгөөлөгчид шинжлэн судалж эхэллээ.

Хэрэг хянан шийдвэрлэх эрх зүй нь мөрдөн шалгах чиг үүрэггүй болсон . Тиймээс талуудын мэтгэлцээний үндсэн дээр бодит байдлыг тогтоох хэлбэрт шилжсэнийг шүүгчдийн зүгээс хэлэв.

Холбоотой мэдээ

`