ЭКСПОРТЫН ЗЭЭЛИЙН ДААТГАЛ гэж юу вэ?

2023-05-24 166 0

Экспортын зээлийн даатгал нь таны гадаад дахь худалдан авагч танаас зээлээр авсан бараа бүтээгдэхүүнийхээ төлбөрийг төлөөгүй тохиолдолд УЧИРСАН ХОХИРЛЫГ НӨХӨН ТӨЛӨХ үйлчилгээ юм.

ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД БОРЛУУЛАЛТЫН ОРЛОГОО ЭРСДЭЛГҮЙГЭЭР НЭМНЭ

зураг

Орчин цагт бүхий л бизнесийн үйлчилгээ, чанар сайжирч өрсөлдөгч хоорондын ялгаа багасаж байгаа нь өрсөлдөх шинэ арга барилыг биднээс шаардаж байна. Энэ хэрээрээ хязгаарлагдмал цөөн хүн амтай дотоодын худалдан авагчид хуваагдаж, бизнесийн ашиг орлого хумигдах сул талтай.

Харин бид төлбөрийн уян хатан нөхцөлийг санал болгосноор бараа бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд экспортолж бизнесээ өргөжүүлэх асар том боломж байна. ЭКСПОРТЫН ЗЭЭЛИЙН ДААТГАЛ танд энэ боломжийг бодит ажил хэрэг болгоход туслах болно.

ГАРЫН АВЛАГА ҮНЭГҮЙ ТАТАХ

/Дэлгэрэнгүй мэдээлэл авах болбол дээрх гарын авлагыг татна уу./

ЭКСПОРТЫН ЗЭЭЛИЙН ДААТГАЛЫН АЧ ХОЛБОГДОЛ

Олон улсын зах зээлд
ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫГ
ЭРСДЭЛГҮЙГЭЭР
НЭМЭГДҮҮЛНЭ

Гадаад худалдан авагч
зээлээр худалдан авсан
бүтээгдэхүүнийхээ
ТӨЛБӨРИЙГ ТӨЛӨХГҮЙ
БАЙХ ЭРСДЛЭЭС
БҮРЭН ХАМГААЛНА

Бүтээгдэхүүн,
үйлдвэрлэлийн цар
хүрээг сайжруулснаар
ЗЭЭЛИЙН БАРЬЦАА
ХӨРӨНГИЙГ
НЭМЭГДҮҮЛНЭ

“Экспортын зээлийн
даатгалын гэрээ”-г
барьцаа хөрөнгө болгон
арилжааны банк болон
бусад санхүүгийн байгууллагуудаас
САНХҮҮЖИЛТ-ЗЭЭЛ
АВАХ
 боломжтой.

Бид таны гадаад дахь
БИЗНЕСИЙН
ТҮНШҮҮДИЙН
САНХҮҮГИЙН ДҮН

ШИНЖИЛГЭЭ-г хамгийн
үнэн зөв, бодитоор,
түргэн шуурхай гаргаж өгнө.

Дэлхийн худалдааны байгууллагаас “Худалдан авагч, түншүүддээ бүтээгдэхүүн үйлчилгээгээ зөвхөн бэлэн мөнгөөр худалдаалснаас илүү зээлээр худалдан авах нөхцөлийг санал болговол ЭКСПОРТ дунджаар 40%-иар өсдөг” гэж мэдээлжээ.

Экспортын зээлийн даатгал яг ямар эрсдэлүүдээс хамгаалдаг вэ?

зураг

Экспортын зээлийн даатгал хэрхэн үйлчилдэг вэ? 

зураг

 

зураг

ЭРСДЭЛИЙН АНДЕРРАЙТИНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

ЗЭЭЛИЙН ХЯЗГААР, ДААТГАЛЫН ҮНЭЛГЭЭ, ЗЭЭЛЭЭР ОЛГОЖ БОЛОХ ДЭЭД ХЯЗГААРЫГ ТОГТООХДОО:

зураг

Таны тухайн гадаад харилцагчийг судалж, зээлээр бараагаа худалдах мөнгөн дүнгийн дээд хязгаарыг тогтоож, даатгалын үнэлгээг гаргах ба үүнд дараах зүйлсийг харгалзан үздэг.

  • Таны бизнесийн үйл ажиллагаа явуулж буй улс орон
  • Эрхэлж буй үйл ажиллагааны чиглэл, салбар
  • Салбарын онцлог
  • Санхүүгийн үзүүлэлт

Таны бараа бүтээгдэхүүнийг зээлээр худалдан авах гадаад дахь харилцагчид дүн шинжилгээ хийх, зээлийн хязгаарыг тогтоох, хянахдаа бид олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, салбартаа тэргүүлэгч 20 жилийн түүхтэй Тинүбү компанийн туршлагатай эрсдэлийн шинжээчидтэй хамтран ажилладаг.

Экспортлогч та гадаад дахь түншээрээ хэдэн ч харилцагчтай хамтран ажиллах боломжтой бөгөөд бид таны бараа бүтээгдэхүүн зээлдэгч харилцагч бүрийн эрсдэлийн шинжилгээг хийж, худалдан авагч бүрд зээлийн хязгаарыг тогтоож өгнө. Энэхүү тогтоосон зээлийн хязгааруудын нийлбэр нь нийт даатгалын үнэлгээ байх ба даатгалын шимтгэл ердөө 0.5-1.5% байна.

зураг

ОЛОН УЛСЫН ДАВХАР ДААТГАГЧ

Олон улсын тэргүүлэгч давхар даатгагч СКОР компанитай экспортын зээлийн давхар даатгалын гуравласан гэрээг байгуулан хамтран ажиллаж байна. Таны гадаад худалдан авагч зээлээр авсан барааныхаа төлбөрийг төлөхгүй бол бид эрсдэлийг үүрч өмнөөс нь танд тэрхүү төлбөрийг төлөх болно. Энэхүү эрсдэлийн 80%-ийг олон жилийн туршлагатай, дэлхийн тэргүүлэгч давхар даатгалын компани SCOR хариуцах тул та итгэл төгс экспортоо зээлийн нөхцөлөөр хийгээрэй.

ЭРСДЭЛ ХУВААРИЛАЛТ

зураг

ТА ДАРААГИЙН АЛХМАА ХИЙГЭЭРЭЙ!

Та шинэ зах зээлд бүтээгдэхүүнээ борлуулж, эдийн засгийн асар том боломжийг ашиглахад бэлэн болсон бол бид танд тусалъя. Таны хэрэгцээнд нийцсэн санхүүгийн өргөн хүрээний туршлага зөвлөгөө мэдээ мэдээллээр бид таныг хангана.

Холбоотой мэдээ

`