17 дугаар зуунд Украин улс байгаагүйг Путин газрын зураг дээр батлан харуулав

2023-05-24 97 0

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр буюу Мягмар гарагт Оросын үндсэн хуулийн шүүхийн дарга Валерий Зорькинийг хүлээн авч уулзсан тухай Кремлийн хэвлэлийн алба мэдээлжээ.

Энэ үеэр Зорькин 17 дугаар зууны үед францчуудын бүтээсэн газрын зургийг архиваас олсноо үзүүлж, түүнд нь Украин улс байхгүй байгааг тайлбарласан гэнэ.

“Энэ завшааныг ашиглан би танд Францын XIV Луй хааны үед буюу 17 дугаар зууны дунд үед францчуудын бүтээсэн газрын зургийн хуулбарыг Үндсэн Хуулийн Шүүх олж авсныг үзүүлэх гэсэн юм. Тэнд Украин гэж улс байхгүй байгааг харуулах гэж би авчирлаа” гэж Зорькин энэ үеэр хэлжээ.

“Мэдээж хэрэг. Эдгээр газар нутаг хамтын нөхөрлөлийн нэг хэсэг байгаад сүүлд өөрсдийн хүслээр Москвагийн хаант улсад дагаар орсныг бид мэднэ. Октябрийн хувьсгалын дараа л Зөвлөлт засаг төрийн тогтолцоондоо Украиныг байгуулсан. Үүнийг бүгд сайн мэддэг. Үүнээс өмнө хүн төрөлхтний түүхэнд Украин гэж улс байгаагүй” гэж Путин хариулсан байна.

Зорькин уг газрын зургийг Оросын Үндсэн Хуулийн Шүүхийн архивт хадгалагдаж буй Францын Луврийн музей дэх эх хувиас авсан хуулбар болохыг тайлбарлажээ.

Эх сурвалж: Kremlin.ru, CNN

Холбоотой мэдээ

`