Б.Энх-Амгалан: Гишүүдийн тоог нэмэхдээ гэрийн унийг бэлгэдэж 88 эсвэл тэнгэр заяагаа бодоод 99 болгочих гэсэн

2023-05-31 76 0

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн гурав дахь хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хийж байна.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, мөн тойргийнхоо иргэдийн санал хүсэлтийг уламжилж байгаа юм.

Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан “Тойргийнхоо иргэдтэй уулзаад, тэдний саналыг бичээд ирлээ. Тэд УИХ-ын гишүүдийн тоог тогтоохдоо тооны бэлгэдэл яриад байгаа бол улсаа гэр хэмээн бодоод униныхаа тоогоор 88 болгочих. Эсвэл тэнгэр заяатай, газар шүтээнтэй холбох гээд байгаа бол 99 болго. Түүнээс дээш нэмэх гэж байгаа бол үндэслэлээ сайн яриарай гэсэн.

Түүнчлэн намын жагсаалтынхаа эхэнд хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эрдэмтэн мэргэд, инженерүүд, улсын сайн малчин н.Намхайнямбуу зэргийн төлөөллийг бичээрэй. Улс төрчдөө ард нь бичээрэй гэдгийг иргэд хэлсэн” хэмээн тодотгов.

Холбоотой мэдээ

`