“ЭХ ОРНЫ ХӨГЖИЛД ОРУУЛАХ МИНИЙ ХУВЬ НЭМЭР” СЭДЭВТ ЭСЭЭ БИЧЛЭГИЙН ЦАХИМ УРАЛДААНЫ ШАГНАЛ ГАРДУУЛАХ АЖИЛЛАГАА БОЛОВ

2022-04-21 394 0
Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлын дархлаа, үнэт зүйлсийг хамгаалан бэхжүүлэх, иргэдэд эх оронч үзэл, үндэсний бахархлыг төлөвшүүлэх, эх орноо хөгжүүлэх, ардын уламжлал, үнэт зүйлс, тэдгээрийг уламжлан үргэлжлүүлэхэд өсвөр үеийнхний анхаарлыг хандуулах зорилгоор Монгол цэргийн нэгдсэн холбооноос санаачлан Отгонтэнгэр их сургуультай хамтран зохион байгуулсан “Эх орны хөгжилд оруулах миний хувь нэмэр” сэдэвт эсээ бичлэгийн цахим уралдааны дүн гарч, тэргүүн байр эзэлсэн сурагчдад шагнал гардуулах ажиллагааг өнөөдөр зохион байгуулав.
 Эсээ бичлэгийн уралдаанд аймаг, нийслэлийн ЕБС-ийн 12 дугаар ангийн 200 гаруй сурагч оролцсоноос шилдэг 57 эсээг шалгаруулж, эхний 10 байр эзэлсэн сурагчдад шагналыг нь гардууллаа.
-1 дүгээр байрыг Дорнод аймгийн Чойбалсан хотын “Долоодой” ерөнхий боловсролын сургуулийн 12а ангийн сурагч Зоригтхүүгийн Болормаа,
-2 дугаар байрыг мөн Дорнод аймгийн Чойбалсан хотын “Шинэ хөгжил цогцолбор” сургуулийн 12а ангийн сурагч Бахатханы Алимаа,
-3 дугаар байрыг Дундговь аймгийн Мандалговь хотын “Цэгц Билиг” сургуулийн 12а ангийн сурагч Дэмбэрэлийн Нинжбадгар нар тус тус эзэлсэн байна.
Уралдааны болзол ёсоор тэргүүн байр эзэлсэн сурагчдад дараах шагналыг олгов. Үүнд:
– Нэгдүгээр байр нэг, Талархлын бичиг, 400.000 төгрөг.
– Хоёрдугаар байр нэг, Талархлын бичиг, 200.000 төгрөг.
– Гуравдугаар байр нэг, Талархлын бичиг, 100.000 төгрөг.
Эхний 10 байранд шалгарсан сурагчийг Отгонтэнгэр их сургуулийн бүх мэргэжлийн ангид эхний жил үнэ төлбөргүй суралцах эрхээр шагнаж урамшуулав.
Эсээ бичлэгийн цахим уралдаанд амжилттай оролцож тэргүүн байр эзэлсэн болон шагналт байранд шалгарсан нийт сурагчидад баяр хүргэж, амжилт хүсье.
Эх сурвалж: Монгол цэргийн нэгдсэн холбоо
May be an image of 2 people, people sitting and people standing
May be an image of 2 people and people standing
May be an image of 4 people and people standing
May be an image of 9 people and people standing

Холбоотой мэдээ

`