Б.Солонгоо: Шүгэл үлээж, авлигын хэргийн талаар мэдээлэл өгөхийг иргэдээс хүсэж байна

2023-03-09 152 0

“Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлж байна.

ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонго: 20 хүртэл сая төгрөгийн үлдэгдэлтэй хадгаламжийн данс нийт хадгаламжийн 97 хувийг эзэлжээ. Энэ нь манай улсад тэгш бус байдал ямар түвшинд байгааг харуулна.

Авлига манай улсад ямар байгааг та бүхэн сайн мэднэ. Ерөнхий сайдын захирамжаар “5Ш” ажиллагааг эхлүүлсний нэг нь Шүгэл. Иргэдээс мэдээлэл авч, хамтран ажиллах зорилгоор энэ ажиллагааг эхлүүллээ. Ажлын хэсгийг би ахалж ажиллана. Өнөдрийн хэвлэлийн хуралд ажлын хэсгийн гишүүд оролцож байна. Иргэдээс шүгэл үлээж, бидэнтэй хамтран ажиллахыг хүсэж байна. Мэдээлэл өгөгчийн аюулгүй байдал, нууцлалыг чандлан хадгалахад бид анхаарна. Та бүхэн 11-11  дугаарын утас, ажлын хэсгийн гишүүдийн цахим хаягууд, шуудан болон цахим сүлжээнд нээх Шүгэл хуудсаар дамжуулан мэдээлэл авна. Мэдээллийг баасан гараг бүрийн өглөө 09.00-12.00 цагийн хооронд мэдээллийг авна.

Засгийн газар улс төрийн эр зориг гарган, авлига, хүнд суртлын эсрэг ажиллагааг эхлүүллээ. Бид иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй хамтран ажиллана. Иргэд нэрээ нууцлан баримт, мэдээлэл өгөх боломжтой. Хэрэв гэмт хэргийн шинж чанартай мэдээлэл ирвэл бид мөрдөн шалгах чиг үүргийн байгууллагууд руу шилжүүлнэ. Хамтдаа авлигын эсрэг тэмцэх нь манай ажлын хэсгийн гол зорилго.

Ирэх долоо хоногт эхлэх УИХ-ын хаврын чуулганаар Шүгэл үлээгчийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. ХЗДХЯ-наас энэ хуулийн төслийг боловсруулсан. УИХ энэ хуулийг яаралтай батална гэж найдаж байна. Бид авлигын судалгаануудыг хийсэн, 1111 төвд ирүүлсэн мэдээллийг задлан шинжилсэн. Газрын алба, гааль гэх мэт авлигын хэрэг гарах эрсдэлтэй салбарууд бий. Гэхдээ бид хэн нэгнийг буруутгахаас илүүтэй авлига гарч буй учир шалтгаанд анхаарна. Бүх зүйл алга эргүүлэх мэт хурдан өөрчлөгдөхгүй. 5Ш ажиллагааг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар бүхэлд нь ахалж ажиллана гэв.

Холбоотой мэдээ

`