“Шинээр барьсан, засвар хийсэн барилгад хүн амьдарч эхлэх хугацааг судалгааны үндсэн дээр тогтоох шаардлагатай”

2023-04-04 147 0

Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар, хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, сурах, ажиллах эрхийг хангах, дотоод орчин дахь агаарын чанарын стандартыг хэрэгжүүлэх асуудлаар хяналтын сонсголын тайланг сонслоо. Тайланг тухайн үед сонсголыг даргалж ажилласан УИХ-ын гишүүн Ч.Ундрам танилцуулав.

Тэрбээр танилцуулгадаа, сонсголын үед оролцогчдоос гарсан санал, дүгнэлтийг нэгтгэснээ дурдлаа.

“Эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн агааржуулалтын системийг нэгдсэн байдлаар сайжруулах хэрэгтэй”

Энэ хүрээнд: 

  1. Барилгын материалыг хилээр оруулж ирэхээс өмнө болон оруулж ирэхэд нь тавих хяналтыг сайжруулах хүрээнд Монгол Улсын урд хойд хилийн боомт дээр лаборатори байгуулах, шаардагдах төсвийг 2024 оны төсвийн тухай хуулийн төсөлд тусгах.
  2. Барилгын материалын эрүүл ахуйн аюулгүйн үзүүлэлтийг тодорхойлох, лабораторийн чадамж, хүчин чадлыг сайжруулах үндэсний хэмжээний нэгдсэн лаборатори байгуулах нэгдсэн мэдээллийн сантай болох
  3. Дотоод орчны агаарын чанар нь барилгын материал зураг төслөөс хэрхэн хамаарах талаар судалгаа гаргах. Тус хүрээнд Нийгмийн бодлогын байнгын хорооноос холбогдох газарт зөвлөмж хүргүүлэх
  4. Эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн агааржуулалтын системийг нэгдсэн байдлаар сайжруулах. Цаашид агааржуулалтын системдээ урсгал засвар цэвэрлэгээг тогтмол хийх, шаардагдах төсвийг улсын төсөвт тусгах.
  5. Шинээр барьсан болон засварын ажил хийсэн барилгад хүн амьдарч ажиллах ажиллаж эхэлж болох хугацааг судалгааны үндсэн дээр тогтоож, холбогдох хууль, эрх зүйн актад оруулж мөрдүүлэх
  6. Зарим төрлийн маш хортой бодисуудыг болон бензол формальцегид агуулсан барилгын материалыг хориглох. Ийм төрлийн химийн бодисууд агуулсан барилгын материалыг улсын хилээр нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авах
  7.  Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх
  8.  Барилгын дотоод орчны агаар дахь дэгдэмхий нэгдлүүдийг агууламжаас нь хамааруулан тэмдэглэгээ хийж зах зээлд нэвтрүүлэх. Иргэд хэрэглэгчдэд мэдээлэл өгөх
  9.  БНХАУ-ын барилгын материалын стандартыг өөрийн орны стандартад нийцүүлэн жишиг болгон нэвтрүүлж баталгаажуулах
  10. Барилгын материалын чанар стандартыг мөрдүүлэхтэй холбоотойгоор урт дунд хугацаанд авах арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан БХБЯ болон холбогдох байгууллагууд хамт хамтран ажлын хэсэг байгуулж ажиллах шаардлагатай гэж үзжээ.
зураг

УИХ

Эрүүл ахуйн, Барилгын тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улсын иргэд, хүүхэд багачуудын эрүүл, аюулгүй орчинд амьдрах, сурах, ажиллах эрхийг хангах, дотоод орчин дахь агаарын чанарын стандартыг хэрэгжүүлэх талаар санал, дүгнэлт боловсруулах Нийгмийн бодлогын байнгын хорооны Ажлын хэсгийг байгуулж ажиллуулах шаардлагатай гэж үзэж буйгаа УИХ-ын гишүүн Ч.Ундрам онцлон тэмдэглэв.

Сонсголын үеэр оролцогчдоос гаргасан санал, шүүмжийг хэрэгжүүлэх, Эрүүл ахуйн тухай болон Барилгын тухай хуулийн хэрэгжилт хангалгүй, хүний эрүүл, аюулгүй амьдрах орчны стандартууд хангагдахгүй байна. Эдгээр чиглэлээр сүүлийн жил орчмын хугацаанд тодорхой ажил хийгдээгүй, үр дүн гараагүй байгаад УИХ-ын гишүүд шүүмжлэлтэй хандлаа.

Холбоотой мэдээ

`