Сүүлийн зургаан жилийн түрээсийн орлогоороо “Чингис хаан” нисэх буудал нэгт эрэмбэлэгдэж байна

2023-04-24 236 0

Shilen.gov.mn сайтад одоогийн байдлаар төрийн өмчит компаниудын 2017-2022 оны хугацаан дахь түрээсийн талбайн хэмжээ, түрээсийн үнэтэй холбоотой 2,944 мэдээлэл бүртгэгджээ.

Тодруулбал, 310 түрээслүүлэгч нь, 1,572 түрээслэгч байгаа ба нийт болсон орлого нь 22,212,336,278 төгрөг аж. Төсөвт төвлөрүүлсэн орлого нь 7,734,085,906 төгрөг бөгөөд нийт талбайн хэмжээ нь 148,698 м.кв гэж бүртгэгджээ.

Түрээслүүлэгч төрийн байгууллагаас харвал сүүлийн зургаан жил түрээсийн орлогоороо Чингис хаан Олон улсын нисэх буудал 1,963,709,051 төгрөгөөр нэгдүгээрт эрэмбэлэгдэж байна. ХСҮТ 1,179,440,605 төгрөгөөр хоёрт эрэмбэлэгджээ.

зураг

Түрээслэгч байгууллага, ААН, иргэний тухайд Мед портал компани 729,636,000 төгрөгийн буюу хамгийн их зардалтай байна. Тодруулбал, тус компани Хавдар Судлалын Үндэсний Төвийн түрээслэгч аж.

зураг

Хамгийн их талбай түрээсэлсэн аж ахуйн нэгжийг харвал:

зураг

Мөн Улаанбаатар хотод 2022 оны байдлаар төрийн өмчит компаниудын нэг м.кв-ын түрээсийн үнэ 3,000-320,000 төгрөгийн хооронд байна. Дулаанхайрхан трейд ХХК-ийн талбайн 1 м.кв-ын үнэ 320,000 төгрөг бол Мед портал компанийнх 310,000 төгрөг байна.

зураг

Холбоотой мэдээ

`