“CU сүлжээ дампуурахад бэлэн болжээ”

2023-08-04 390 0

“Сэнтрал экспрэсс Си Ви Эс” ХК 2023 оны хоёрдугаар улирлын санхүүгийн тайлангаа танилцуулжээ. Хагас жилийн хугацаанд 167 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, 19.3 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн байна. Хамгийн ноцтой нь нийт өр нь 178 тэрбум төгрөг болж нэмэгджээ. 

Энэ тухай “Алтан тариа” ХХК-ийн ерөнхий захирал П.Цэнгүүн “Ийм компани хэр удаан амьд явах бол доо? Нийт оруулсан 95 тэрбум төгрөг нь агаарт хийсчихэж. Аймшигтай! Дампуурахад бэлэн болж” хэмээн жиргэжээ.

“Сэнтрал экспрэсс Си Ви Эс” ХК нь 2018 оны 4-р сард БНСУ-ын CU брэндийн мастер франчайз эрхийг эзэмшигч болсон ба 2021 онд тус компани нийт хувьцааныхаа 16.87 хувийг олон нийтэд санал болгож, зөвхөн 2021 оны арваннэгдүгээр сард 28.7 тэрбум төгрөг татан төвлөрүүлж байсан юм. 2022 оны эхний улирлын байдлаар 41.6 тэрбум төгрөгийн орлоготой ажиллаж байжээ.

Ийм ашигтай ажиллаж байсан хувьцаат компанийн өр ямар шалтгааны улмаас ийн нэмэгдсэн нь анхаарал татаж байна.

Холбоотой мэдээ

`