Буриадад монгол жуулчид осолд оржээ

2022-07-04 266 0

Өнөөдөр өглөө 10:45 цагийн орчим Буриадын Гусиноозёрск хотын ойролцоо монгол жуулчдын автобус осолд оржээ. Жуулчид хиагтаас Улаан-Үдийг зорьж байсан байна.

Автобусанд 28 жуулчин байснаас нэг хүн хүнд гэмтэж, таван хүн хөнгөн гэмтэлтэй гарчээ.

Цагдаагийн газраас ослын шалтгааныг шалгаж байна. Гурван жуулчныг эмнэлэгт хүргэж, бусад жуулчдыг өөр автобусаар Улаан-Үдэд хүргэжээ.

Холбоотой мэдээ

`