Улсын физикийн олимпиад Говь-Алтай аймагт зохион байгуулагдаж байна

2023-03-30 162 0

Улсын физикийн 34 дэх удаагийн олимпиад Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын лаборатори нэгдүгээр сургуульд эхэлжээ.

Тус олимпиад нь физикийн онол, туршилтын төрлөөр IX анги, XII анги, багш нар гэсэн ангиллаар явагдана. Олимпиадад 21 аймаг, Улаанбаатар хотын есөн дүүргээс нийт 80 сурагч, 50 багш оролцож байгаа бөгөөд маргааш өндөрлөнө хэмээн БШУЯ мэдээлэв.

Олимпиадад тэргүүлсэн сурагчид Азийн физикийн XXIII олимпиадад оролцох эрхтэй болно.

Физикийн олимпиадын хороо, МУИС, ШУТИС, МУБИС-ийн эрдэмтэн багш нар, Говь-Алтай аймгийн боловсрол шинжлэх ухааны газар, аймгийн физикийн багш нартай хамтран олимпиадыг зохион байгуулж байгаа аж.

Холбоотой мэдээ

`