Роналдуг орлох Рамош

2022-12-08 210 0

Мягмар гарагт Португалийн шигшээ Швейцарийг 6:1-ээр буулган авч 2022 оны ДАШТ-ий шөвгийн наймд үлдлээ. Португалийн бүх цаг үеийн мэргэн бууч Криштиан Роналдугийн оронд гараанд нэрлэгдсэн Гонсалу Рамош энэ тоглолтод ДАШТ-ний анхны хет-трикийг хийж хөлбөмбөгийн ертөнцөд шинэ од төрснийг зарлан тунхагласан юм. Шөвгийн 16-гийн тоглолтонд Рамош гурван гоол оруулсан нь Роналдугийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нэг удаагийн тоглолтын рекордыг эвджээ. Роналду таван удаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон ч хасагдах шатанд хэзээ ч гоолдож байгаагүй юм.

Тэгвэл хөгжөөн дэмжигчид нь “Pistoleiro буюу мэргэн бууч” хэмээн хочилдог 21 настай довтлогч хэн бэ?

Рамош бол алдарт Бенфика академийн бүтээгдэхүүн. “Бенфика кампус” гэгддэг тус академи нь Рамоштой хамт Португалийн шигшээ багт дуудагдсан Жоа Феликс, Рубен Диас нарын карьерыг эхлүүлэхэд тусалсан. Тус академид нэг дор 95 тоглогч байрладаг бөгөөд 18-19 насанд хүрэх үед тоглогчид Лиссабон дахь өөрийн гэр эсвэл орон сууц руу нүүдэг.  Рамош 2013 онд Бенфикад элсэж, 15 болон 17-оос доош насны ангилалд улсын аварга болж байв. Мөн 19 хүртэлх насны ангилалд Европын шилдэг мэргэн буучаар нэрлэгдсэн.

2020 оны 7-р сард Бенфикагийн төлөө үндсэн багийн анхны тоглолтоо хийж, хоёр гоол оруулсан. Д.Нуньес зун Ливерпүүл рүү шилжсэний дараа Рамош Лиссабоны клубын төлөө зүтгэж энэ улиралд 21 тоглолтонд 14 гоол оруулаад байна.

“Гонкалугийн хоёр зүйл таалагддаг. Тэр бол мэргэн бууч. Мөн гайхалтай зөн совинтой. Дээр нь тэр бол гайхалтай тулаанч. Хэзээ ч битгий бууж өгдөггүй” хэмээн түүний багийн анд Гримальдо Maрca ярьжээ.

Рамош энэ ДАШТ-д Катарыг 4:0-ээр буулгаж авсан тоглолтонд сэлгээний суудалд суун анхны тоглолтоо хийсэн. H хэсгийн гурван тоглолтын хоёрт нь сэлгээгээр нийт 10 минут л тоглоод байсан юм. Португал Швейцарийг ялсны дараа сэтгүүлчид Рамошоос түүний үлгэр дуурайл болсон хүмүүс хэн бэ гэж асуужээ. Тэрээр Роберт Левандовски, Златан Ибрагимович нарын нэрийг дурдаад “Тэдний нэг нь Криштиан Роналду байсан” гэжээ.

Холбоотой мэдээ

`