Ариун Оюун Академийн сурагчид дэлхийн шилдэг их сургуулиудаас 14 тэрбум төгрөгийн тэтгэлэг авлаа!

2023-05-24 77 0

Их сургуульд өргөдлөө амжилттай илгээн дэлхийн шилдэг, их дээд сургуульд тэтгэлэгтэйгээр суралцана гэдэг сурагч бүрийн мөрөөдөл билээ. Ариун Оюун Академийн сурагчид 2022-2023 оны өргөдлийн жилд дэлхийн шилдэг их дээд сургуулиудаас нийт $4 сая  ам.доллар буюу 14 тэрбум төгрөгийн тэтгэлэг авч чадлаа!

Тус академи нь IELTS, SAT хэлний шалгалтуудад бэлдээд зогсохгүй их сургуулийн өргөдлийн үйл явц, өргөдлийн эсээн дээр ганцаарчилсан зөвлөгөө, чиглүүлэг өгдөг бөгөөд сурагчдыг өөрөө өөрийгөө шинээр нээн, таньж мэдэх хөтөлбөрүүдийг цогцоор хэрэгжүүлдэг.

зураг

ДЭЛХИЙН ШИЛДЭГ ИХ СУРГУУЛЬД ТЭНЦСЭН СУРАГЧДЫН ТҮҮХ

зураг

Дэлхийн шилдэг их сургуулиудаас $1.8 сая ам.долларын тэтгэлэг авч чадсан Б.Анужин:

“Application process гэдэг маш хүнд давааг бусдыг бодвол амархан давсан мэт санагддаг. 11-р ангийн зун хамгийн чухал зун шиг санагдсан. Хийх гээд дутуу үлдээсэн эсвэл оноогоо авах гээд  application process чухал хэрэгтэй бүх зүйлээ цуглуулж болох улирал шиг. Яг энэ улирлаа Ариун Оюун Академитай цуг өнгөрүүлсэндээ үнэхээр их талархаж байна. Зундаа өөрөө өөрийгөө илүү таньж мэдээд сургуулиудаа сонгож personal statement-ын 6,7 драфт гаргаж хувьдаа л их амжилттай зуныг өнгөрүүлсэн.

Зуны улирлыг зөв өнгөрүүлснээрээ өнөөдрийн би мөрөөдлийнхөө сургуульд тэтгэлэгтэй тэнцэж чадсан байх гэж бодож байна. Өргөдлөө явуулах сүүлийн долоо хоногуудад Ариун Оюун Академи яг л гэр шиг болчихсон байсан. Багш, counselor-ууд гээд үнэхээр халуун дотно бүгд л надад тусалъя, ингэвэл яаж байна, одоо ингэе гээд бүгд нэг зорилгын төлөө хичээж байсан болохоор энэ давааг амжилттай бөгөөд хөнгөхөн давсан. Энэ олон сургуульд тэнцэхэд тусалсан Ариун Оюун Академи, гэр бүл, найз нөхөд бүхий л хүмүүстээ маш их баярлалаа.”

Тэнцсэн сургуулиуд:

  • University of Michigan
  • Carnegie Mellon University
  • University of Pittsburgh
  • Loyola University of Maryland
  • Albion College
  • University of Massachusetts Boston
  • George Washington University
  • Drexel University

Нийт тэтгэлгийн хэмжээ:  $1,788,472

Канадын №1-т эрэмбэлэгддэг дэлхийн шилдэг их сургууль болох University of Toronto-д $125,000 долларын тэтгэлэгтэй тэнцсэн С.Билгүүн:

“Анх Ариун Оюун Академид орж ирэхдээ зүгээр л заасан зүйлийг нь л сурна гэсэн бодолтой орж ирж байсан. Харин цаг явах тусам College Prep-ийнхан, багш нартайгаа дотносож, нэг гэр бүл мэт 2 сарыг маш үр бүтээлтэй мартагдашгүй олон сайхан дурсамжтай өнгөрөөсөн минь саяхан. Өөрийгөө тэнцэнэ гэсэн бодолгүй явж байгаад ар араасаа орж ирэх тэнцсэн хариунуудад өөрөө ч итгээгүй маш гоё амьдралын минь нэгэн туршлага болсон. Мөн уг амжилтынхаа ачаар өөртөө итгэлтэй болж зорилго мөрөөдөл маань том болсон. Одоо бол очоод үзүүлээд өгнө гэсэн бодолтой байна даа.”

Тэнцсэн сургуулиуд:

  • University of Toronto
  • University of British Columbia
  • University of Victoria
  • University of Alberta
  • University of Guelph
  • Queen’s University

Нийт тэтгэлгийн хэмжээ: $203,000

Дэлхийн шилдэг их сургуулиудын нэг болох NYU Shangkhai-д $126,000 ам.долларын тэтгэлэгтэй тэнцсэн М.Биндэръяа:

“Ариун Оюун академи маань гадаадын их сургуулиудад өргөдлөө амжилттай явуулж  хүссэн сургуульдаа тэнцэхэд маань тусалсанд баярлалаа. Академийнхаа бүх багш нарт сурагч бүртэй тулж ажиллан, үнэтэй зөвлөгөөнүүдийг өгч байсанд баярлалаа.”

Тэнцсэн сургуулиуд:

  • NYU Shanghai
  • DePaul university
  • Le Moyne college

Нийт тэтгэлгийн хэмжээ:  $338,000

$500,000 ам.долларын тэтгэлэг хүртсэн Г.Номинжин:

“Ариун Оюун Академид суралцаад миний хувьд маш богино хугацаанд олон сургууль руу амжилттай өргөдлөө илгээж чадсан. Өргөдлөөс гадна өөртэйгөө дахин танилцаж, нэлээн дотносоод авсан. Багш нар болон Ариунзаяа захиралтай хийсэн хувийн уулзалтуудаараа дамжуулан өөрийнхөө талаар мэддэггүй байсан зүйлсээ ч мэдээд, өргөдлөө ч амжилттайгаар илгээж чадсан. Түүнээс гадна манай академийн хамгийн догь давуу тал нь хөтөлбөр дууссаны дараа ч академи дээрээ очоод туслалцаа дэмжлэг авах боломжтой. Хэрэв энэ гайхалтай боломж байгаагүй бол маш их бэрхшээл тулгарч болох байсан байх. Өргөдөл илгээх үйл явц сэтгэл зүйд нөлөөлдөг юм байна лээ. Академийн багш нарынхаа тусламжтайгаар сэтгэл зүйн хувьд бэрхшээл тулгарахад амархан даваад гарсан. Эцэст нь хэлэхэд Ариун Оюун академи бартаа саадтай ч үнэхээр гайхалтай аялал байсан. Академийн багш нар болон Ариунзаяа захиралдаа маш их талархдаг шүү.”

Тэнцсэн сургуулиуд:

  • DePaul university
  • Whitworth University
  • Randolph College
  • SUNY Geneseo
  • University of New Hampshire
  • Loyola Marymount University

Нийт тэтгэлгийн хэмжээ:  $412’000

Ариун Оюун Академийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал О.Ариунзаяа:

зураг

Ариун Оюун Академийг өөрийн туулсан замнал буюу Бостоны их сургуульд тэнцэхэд тулгарч байсан асуудлууд, түүнийгээ хэрхэн даван туулсан туршлага дээрээ үндэслэн маш олон залуусын мөрөөдлийг нь бүтээхэд туслах зорилгоор үүсгэн байгуулсан. Дэлхийн шилдэг их сургуульд амжилттай тэнцэж ороод, суралцаад, төгсөнө гэдэг бол бэрхшээлтэй, маш ганцаарддаг аялал байдаг. Энэ аяллыг зөв чиглүүлэгтэйгээр, зөв хамт олонтойгоор даван туулах нь маш чухал.

Манай академийн хөтөлбөрүүд нь сурагчдын гаргадаг түгээмэл алдаануудыг өөрөө заавал туулж алдахгүйгээр, бидний туршлага дээр үндэслээд хурдан дөт замаар өөрийнхөө потенциалыг нээж амжилтад хүрэх боломжийг нээж өгдөг. Ариун Оюун Академи бол утга учиртай амьдралыг урлахад хэрэгтэй цогц сургалтыг явуулдаг. Манай College Prep хөтөлбөр нь гадаадад суралцахад хэрэгтэй бүх зүйлсийг нэг дор цогцлоосон буюу “супермаркет” мэт онцлогтой гэж хэлж болно.

Мөрөөдөл тань танаас хол байдаггүй. Төлөвлөгөөтэй, чиглүүлэгтэй ажиллавал мөрөөдөл тань маш ойрхон байдаг. Мөрөөдлөө биелүүлэхийг хүсвэл манай академид нэгдээрэй!

Та дэлхийн шилдэг их сургуульд суралцах хүсэлтэй бол Ариун Оюун академид хандаарай!

зураг

Ариун Оюун Академи нь насан туршийн хөтөлбөртэй боловсролын байгууллага бөгөөд дараах цогц хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.

Сар бүрийн тогтмол зохион байгуулагддаг үйл ажиллагаанууд

Хэрвээ та энэ зуныг үр бүтээлтэй өнгөрүүлж их сургуулийн бэлтгэлээ хийхийг хүсвэл Ариун Оюун академийн College Prep хөтөлбөрт 6 сарын 11-ээс өмнө өргөдлөө илгээгээрэй.

зураг

 Хэрвээ та 12-р ангиа төгссөн боловч завсар жил аван их сургуулийн өргөдлөө дахин явуулах хүсэлтэй байгаа бол Ариун Оюун академийн GAP программд 5 сарын 28-аас өмнө өргөдлөө илгээгээрэй. 

зураг

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Вэб хуудас: www.ariunoyun.com
Facebook: Ariun Oyun Academy
Instagram: @ariunoyunacademy
Утасны дугаар: 88554496

Холбоотой мэдээ

`