Авлигатай тэмцэхэд төрийн албан хаагч бүрийн оролцоо чухал

2023-12-11 23 0
Авлигатай тэмцэхэд төрийн албан хаагч бүрийн оролцоо чухал
УИХ 2002, 2016 онд Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг баталж байсан бол энэ оны зургаадугаар сард гурав дахь удаагийн хөтөлбөрийг шинээр баталсан. Энэ хүрээнд өнөөдөр “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтэд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын оролцоо” сэдэвт зөвлөгөөнийг зохион байгуулав. Тус зөвлөгөөнд нийслэлийн харьяа 93 байгууллагын 1000 орчим ажилтан, алба хаагч оролцсон юм. Зөвлөгөөний эхэнд Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг “Олон талт оролцоонд тулгуурласан авлигатай тэмцэх бодлого, үр дүнтэй хяналтыг бэхжүүлэх” сэдэвт илтгэлийг тавилаа.
Зөвлөгөөнд мөн АТГ-ын Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Л.Сүх-Очир, тус хэлтсийн ахлах мэргэжилтэн, ахлах комиссар Х.Оюунбаатар нар оролцон, хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй танилцуулсан юм.

Холбоотой мэдээ

`